Ардчилсан нам ҮБХ-ны хурлаараа ирэх аравдугаар сард товлогдсон Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох нь зүйтэй гэж үзлээ. Тус намын ҮБХ-ны хуралдаан яг одоо Төрийн ордонд болж байгаа юм. Сонгуулийн тухай хуульд зааснаар намууд нөхөн сонгуульд оролцох эсэх шийдвэрээ өнөөдөр гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой.
Ардчилсан намын зүгээс Хэнтийн нөхөн сонгуульд нэр хүнд сайтай, олны танил хүнийг өрсөлдүүлэх ёстой гэсэн байр суурийг барьж байна.