Мотоциклоор мал хариулж байсан 19 настай эрэгтэй усанд урсаж, амь насаа алджээ. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн Хар тээг гэдэг газарт өчигдөр үер буусны улмаас 19 настай М, 10 настай С нар усанд урссан байна. Аймгийн Онцгой байдлын алба хаагчид арван настай охиныг аварч чаджээ. Аврах ангийн алба хаагчид хүүгийн цогцосыг осолдсон газраас 200 м зайтай газраас 13:37 цагт олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.