2018-08-02 16:101min00

Даншигт уралдах морьдыг энэ сарын 04-нд бүртгэнэ

mori

Амралтын өдрүүдэд болох “Даншиг наадам-Хүрээ цам 2018” наадмаар их нас болон жороо морины уралдааныг зохион байгуулах юм. Тус уралдаанд оролцох морьд, унаач хүүхдийг ирэх бямба гариг буюу наймдугаар сарын 4-нд 12.00 цагаас эхлэн Хүй долоон худагт хурдан морины уралдааныг зохион байгуулах ажлын хэсгийн байранд бүртгэх болжээ.

Бүртгүүлэхдээ унаач хүүхдүүдийн даатгалыг авч очих ёстой аж. Хэрэв даатгалгүй бол бүртгэлийн газар даатгал хийлгэх юм байна. Унаач хүүхдүүдийг энэ жилээс 100 мянган төгрөгөөр даатгалд хамруулдаг болсон юм.