“Яг түүн шиг” шоунд оролцож Монголын үзэгчдэд өөрийгөө таниулсан нэгэн бол дуучин С.Гантогоо. Солонгос улсад олон жил ажиллаж, амьдарч байгаад ирсэн тэрбээр өдгөө “Монгол контент” компанийн уран бүтээлч болоод буй бөгөөд түүний тухай баримтат кино тун удахгүй цацагдахаар болжээ.
Солонгосын Чон Су Хы найруулагчийн “Шар автобус” хэмээх тус кино хоёр жилийн хугацаанд хийсэн бөгөөд зураг авалтыг Монгол болон Солонгост хийжээ. Шинэ уран бүтээлдээ шаргуу орсон тэрээр саяхан Солонгос улсад хоёр ч клипнийхээ зураг авалтыг хийгээд ирсэн бөгөөд тун удахгүй телевизүүдээр цацагдаж эхлэх юм.