Францын хоёр реппер нийслэл Парис хотын “Орли” нисэх буудалд зодолдсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Реппер Боба, Карис нар нисэхийн шалган нэвтрүүлэх хэсэгт байхдаа гэнэт зодолдсон байна. Нисэхийн хамгаалагчид хоёр реппер болон уг зодоонд оролцсон 11 хүнийг баривчилжээ.
Ямар шалтгаанаар тэд зодолдсон нь тодорхойгүй байна. Нисэх буудлаар үйлчлүүлж байсан иргэд уг зодооныг утсаараа бичиж, нийгмийн сүлжээнд байршуулжээ. Зодооны улмаар цөөхөн хэдэн нислэг хойшилсан гэнэ.