Ихэнх хүмүүс гэртээ хүүхдээ харж буй эмэгтэйчүүдийг амарч байна гэж ойлгодог нь эндүүрэл аж. Ээжүүд өдөрт бүтэн ажлын цагийг 2.5 дахин нэмсэнтэй ижил хэмжээний хугацаагаар ажилладаг байна. Америкт хийсэн шинэ судалгааны дүнд дурдсанаар дундаж ээж долоо хоногт 98 цаг ажилладаг нь тогтоогджээ. Хүн долоо хоногт 39 цаг ажилладаг бол ээжүүд түүнээс бараг гурав дахин илүү хөдөлмөрлөдөг байх нь.
Судалгаанд хамрагдсан 2000 ээж 5-12 насны хүүхэдтэй. Тэд ажлын өдөр өглөө 6.23 цагт сэрж оройн 20.31 цаг хүртэл өдрийг завгүй өнгөрүүлдэг гэдгээ дурджээ. Чөлөөт цаг нь хүртэл яг л ажлын цаг шиг завгүй, сандарсан, яарсан байдалтай өнгөрдгийг ч судлаачид олж мэджээ. Ихэнх ээжүүд “Өдөртөө надад өөртөө зориулах цаг ердөө л 1 цаг 7 минут байдаг” гэж тэмдэглэсэн байв. Ингэхдээ тэд өөрсдийн цаг хугацааны ихэнхийг угаалгын өрөөнд ганцаараа өнгөрөөдөг гэж дурдсан байлаа…
Судалгаанд оролцсон ээжүүдийн 40 хувь нь амьдрал нь хэзээ ч дуусахгүй цуврал шиг л завгүй өнгөрдөг гэж үзсэн бол 70 хувь нь хүүхдүүддээ эрүүл хоол хүнсний хэрэглээ бий болгох нь их дарамттай байдаг талаар ярьсан байна. Иймд та гэртээ хүүхдийг тань өсгөн хүмүүжүүлж, гэр орныг тань үргэлж цэвэр цэмцгэр байлган орой ажлаасаа ядраад ирхэд халуун хоол цайтай угтдаг эхнэртээ хүндэтгэж байгаарай.
3 comments
Aav hun bas xuuxduudee xaraad geriin buhniig xiigeed deerees ni sariin 2 say tugrug olj bainaa gert gadaagui ajillaad ydarch bainaa
yamar mundag aav ve
Evluuleg.