2018-08-01 11:271min00

Шатаж буй байшинд 40 настай иргэн согтуугаар судсаа ханасан байдалтай байжээ

tuimer

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багийн 15 дугаар гудамжинд иргэн М-ийн байшин шатаж байна гэх дуудлага аймгийн Онцгой байдлын албанд өчигдөр иржээ. Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 8 алба хаагч өдрийн 12.48 цагт очиж  шатаж буй байшингаас иргэн 40 настай эрэгтэй О согтуу, угаартсан, бугуйны судсаа зүссэн байдалтай байсныг гарган авч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.  Галыг 14 минут ажиллаж унтраажээ.