Энэ сарын 26-нд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр ирсэн хүн жижүүрт гарч байсан эмчийг зодож танхайрсан хэрэг гарсан. Танхайрсан иргэнд холбогдох хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд зодуулсан эмч биедээ хүндээ хүнд бэртэл авчээ. Жижүүрт гарч байсан эмчийг үзлэг хийлгүй удлаа гэх шалтгаанаар нүүр рүү нь цохиж арав гаруй удаа цохиж өшиглөснөөс болж уруул нь сэтэрч, толгой тархи доргин, нуруу нь хөхөрч улайсан зэрэг биеийн байдал нь хүнд байгаа аж. Тиймээс амралтаа авсан байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг эмчийн биед халдсан иргэнийг үзэж оношилихоос татгалзжээ.