Замын цагдаагийн албан энэ сарын 26-нд саарал өнгийн “Subaru” маркийн автомашины жолооч ногоон байгууламж сүйтгэж, байнга автомашинаа буруу байрлуулдаг. Мөн уг жолооч нь хуурамч улсын дугаар ашиглаж хөдөлгөөнд оролцдог тухай мэдээлэл иржээ. Энэ дагуу жолооч Д-г шалгаж, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцсон байна.
Иргэн Д-ийн автомашин 0-ээр төгссөн бөгөөд автомашин нь баасан гарагт хөдөлгөөнд оролцох боломжгүй аж. Гэтэл тэрбээр баасан гарагт тээврийн хэрэгслээ ашиглахын тулд хуурамч улсын дугаар зүүж, замын хөдөлгөөнд үргэлж оролцдог болохыг иргэд мэдээлсэн байна. Гэвч иргэн Д “Хамт олноороо зугаалганд явах шаардлага тулгарсан тул, нэг л удаа хуурамч дугаар зүүж, хөдөлгөөнд оролцсон” гэдгээ хэлжээ.
Гаргасан зөрчлийг үндэслэн, Зөрчлийн тухай хуулинд зааснаар гурван сар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох арга хэмжээ авсан байна.
1 comment
Ногоон байгууламжаас гадна явган хүний зам дээр машины зогсоосон жолоочид бас хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Замын хашлагыг хүчээр давж явган хүний зам дээр машинаа зогсоочихсон тохиолдол хотоор дүүрэн байна ш дээ. Тэгээд тэр зам, хашлага нь эвдрээд ирэх жил дахиад л шинээр тавьж мөнгөө дэмий үрнэ.