Жижүүр эмчийг зодож танхайрчээ

2018-07-31 14:111min
suvilagch

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн жижүүрт гарч байсан эмчийг зодож танхайрсан иргэнийг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Энэ сарын 26-ны орой  үзүүлэхээр ирсэн хүн “Зүрх салгалаад байна” гэсэн өгүүлэмжтэй 103-аар яаралтай тусламжийн тасагт ирсэн байна. Жижүүр эмч Эрчимт эмчилгээний тасагт хүнд хүн хэвтүүлээд, ЭХО-ны зургийг нь харахаар гарч ирэхэд нь 103-аар ирсэн өнөөх хүн зоджээ. Эмчийн уруулыг сэт цохиж, олгой тархи доргин, нуруу нь хөхөрч улайсан байна. Танхайрсан этгээд архи уусан ч өөрийгөө хянах чадвартай байсан гэх мэдээлэл байгаа юм.

[fbvideo link=”https://www.facebook.com/niisleliinmedee/videos/1818043738264971/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]