Өнөө өглөө 05.30 цагийн орчимд Энх тайвны өргөн чөлөө, Төв шуудангийн уулзварт зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амиа алдлаа. Приус маркийн машины жолооч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ гэрлийн шон мөргөсөн байна. Улмаар гэрлэн дохиогоор гарч явсан эрэгтэй, эмэгтэй хоёрыг дайрч нэгнийх нь амийг хохироожээ.
Талийгаачийн амийг аврах боломжтой байсан ч түргэний машин хугацаа алдаж ирснээс ийм харамсалтай зүйл болсон гэдгийг хэргийн газарт байсан гэрчүүд ярьжээ. Учир нь ослын газраас 700 орчим метрийн зайтай газар Яаралтай түргэн тусламжийн төв байдаг. Ослын дуудлага өгснөөс хойш 30 гаруй минутын дараа ирсэн бол талийгаач осолд орсноос 20 орчим минутын дараа амьсгал хураажээ. Хэргийг Замын цагдаагийн газар шалгаж байгаа аж.
1 comment
Пөөх. Ямар хурдан ирсэн юм бэ?