Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Амартүвшинг өрөөнд нь хутгалсан хэрэг өнөө өглөө гарсан. Энэ асуудалтай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан М.Мөнхшүр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр 10:40 цагийн үед Баянзүрх дүүргийн 13-р хороо, Баянзүрх дүүрэг дотор хүн хутгалууллаа гэсэн дуудлага мэдээлэл 102 утсанд ирсэн. Үүний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийж ажиллалаа.
Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга албан тушаалтай иргэн А-г Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 64 настай иргэн И хутгалсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иргэн А Цэргийн төв госпитальд яаралтай хагалгаанд орж хэвтэн эмчлүүлж байна. Юуны учир ийн хутгалах болсон шалтгааныг хохирогч болон холбогдогч нараас мэдүүлэг авсны дараа тогтоох учраас одоо мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв. Албан бус мэдээллээр Б.Амартүвшингийн биед халдсан этгээд өмнө нь шархадын хурцын тасагт эмчлүүлж байсан нэгэн бөгөөд туслахыг нь цохиж асуудал үүсгэхэд төрийн байгууллагад ингэж болохгүй гэдгийг сануулсан Б.Амартүвшин даргыг хутгалж гэмтээсэн аж.
1 comment
МАН -ч балагаа баллаад эхэллээ дээ.