Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал БНТУ-ын иргэн Вейсел Акчайг (Veysel Akcay) Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс түүнийг болон гэр бүлийг нь хамгаалалтад авсан байна. Энэ сарын 27-нд Акчайг гэрийнх нь гаднаас үл таних залуус авч явж, хулгайлах оролдлого хийсэн юм. Энэ дагуу манай улс яаралтай хариу арга хэмжээ авсан билээ.
Одоо эл хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа юм. Гэхдээ хэн хулгайлах оролдлого хийв гэдгийг тогтоогоогүй байгаа аж.