Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлдээ автсан хүмүүс хамгийн “тэнэг” зүйлийг ч сэддэг нь гайхмаар. Хятадад хөгжлийн бэрхшээлтэй болж хүмүүсээс гуйлга гуйн, бусдыг хуурах тохиолдол цөөнгүй гардаг байна. Тус улсын зарим муж хотуудаар өвчтэй хөлтэй N гэх залуу зам дээр гуйлга гуйдаг. Гэхдээ түүний энэ арга төдийлөн амжилт олоогүй юм.

Хүмүүсээр өрөвдүүлж, гэнэн хүмүүсийн мөнгийг гуйлга гуйх замаар салгаж авдаг түүний башир аргыг нэгэн өдөр хэсэг хүмүүс гадарлачихжээ. Улмаар маргаан өрнөж, өнөөх “тэнэг” толгой өөрийгөө илчлэхээс өөр аргагүйд хүрч, зогсч эхлэв. Хүмүүсийг хуурч байсан залууг цагдаагийнхан авч явсан байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн