Өмнөговь аймгийн нутаг Даланзадгад-Улаанбаатар, Даланзадгад-Баяндалай чиглэлийн замын хөдөлгөөнийг өчигдөрөөс нээжээ. Энэ сарын 27-28-нд орсон усархаг борооны улмаас үер бууж эвдрэл гарсныг “Дардан говь” ХХК эхлүүлсэн байна. Тиймээс том оврын автомашиныг зорчихыг түр хугацаагаар хязгаарласан хэвээр байна.
Үерийн улмаас Даланзадгадын Далан багийн орон сууцны 4 байшингийн зоорийн давхар, Дундсайхан багийн 5, 7 дугаар гудамжны цэвэр усны шугам, сүлжээний шуудуу цөмөрч, 4 автомашин нүх рүү орсон, 15 автомашин ус, шаварт суусан, нийт 7 багийн 18 хашаа, 13 гэр усанд автжээ.