Автомашины хамгийн чухал эд анги болох тоормозны ашиглалт, арчилгааны талаар “Тоормоз сервис” компанийн захирал Д.Нямжавын зөвлөгөөг хүргэж байна.
ХОЁР ЖИЛД НЭГ УДАА ТООРМОЗНЫ ШИНГЭНЭЭ СОЛИУЛААРАЙ
Хүмүүс энэ талаар сайн мэддэггүй учраас автомашины эд ангиа гэмтээдэг. Мөн солонгос, япон тосыг хольж хэрэглэх нь буруу. Хэрвээ та япон машин унадаг бол япон улсад үйлдвэрлэсэн тоормозны шингэн сонгоорой. Харин солонгос шингэнийг солонгос машинд л хэрэглэнэ гэдгийг санах хэрэгтэй. Үүнийг мэдэхгүйгээс болж, тоормозны аппарат, сальник зэрэгт эвдрэл үүсч байна.
ТООРМОЗНЫ ТОХИРГООГОО ХИЙЛГЭХ НЬ ЧУХАЛ
Энэ тохиргоог жилд нэг удаа хийлгэнэ. Тоормозны даралт тодорхой хугацаагаар өөрчлөгдөж байдаг. Түүнийг нь жолооч мэдэхгүй явсаар нэг л өдөр эрсдэл учрах нь бий. Мөн жолоочид тоормозны шингэнээ өөрсдөө сольж байна гээд накладны шингэнийг гойжуулж орхидог. Энэ нь эргээд тоормозны даралтад алданг үүсгэж байна. Тиймээс автомашиныхаа хамгийн чухал эд анги болох тоормозны асуудлаа мэргэжлийн хүмүүсээр шийдүүлэх нь чухал байна.