Италийн зураачид Вифлеем дүүрэгт Палестины хоригдол эмэгтэйн хөргийг зурсны төлөө Израйлиас хөөгджээ. Иордан голын баруун эргийг ороосон бетонон ханан дээр “амилсан” энэ эмэгтэй бол тус улсын цэргийнхэн рүү дайрч 8 сар шоронд хоригдсон 17 настай охин Ахед Тамим юм байна.
Зураачдыг аюулгүй байдлын дэд бүтцэд хохирол учруулж, сүйтгэсэн гэх хэргээр баривчлан саатуулсан бөгөөд Израильд оршин суух зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаж, улс орныг 72 цагийн дотор орхин явах боломж олгосон гэж цагдаагийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.
2002 онд Иордан голын баруун эрэг дагуу босгосон 8 м өндөртэй бетонон ханыг Израильчууд терроризмтай тэмцэх хамгийн үр дүнтэй арга замуудын нэг гэж үздэг бол Палестинчууд энэ ханыг эзлэн түрэмгийлэх арга хэрэгсэл гэж үздэг байна.