Өчигдөр буюу энэ сарын 29-ний өдрийн 18:24 цагт Нийслэлийн Онцгой байдлын албанд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ассем Вилла” хотхоны харалдаа Туул голд “08-30 УНГ” улсын дугаартай “Прадо” загварын суудлын автомашин усанд унаж урссан тухай дуудлага иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн 5 алба хаагч машины дотор нь байсан Баянзүрх дүүргийн харъяат, иргэн Б /28 настай, эрэгтэй/, иргэн Э /27 настай, эмэгтэй/ нарыг аварсан байна. Харин автомашиныг татаж гаргаж чадаагүй байна гэж НОБГ-аас мэдээллээ.