Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн Ховил гэдэг газар малчин Э-ын 1700 толгой бог мал үерт урссан тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт долдугаар сарын 28-ны 09.40 цагт иржээ. Аймгийн төвөөс баруун хойно 75 км-т оршдог тус газарт 13.05 цагт 15 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр очжээ. Ингээд дөрвөн цаг гаруй ажилласны дүнд 1000 орчим малыг амьдаар олжээ. Мөн хамгийн сүүлийн мэдээгээр хорогдсон 200 гаруй толгой малыг олоод байгаа аж. Үлдсэн 500 орчим малыг амьд эсвэл хорогдсоныг мэдэхгүй ч үргэлжлүүлэн хайж байгаа аж.