Энэ сарын 27-нд гадаадын иргэнийг хулгайлсан хэрэг монголд анх удаа гарсан. Манай улсаас энэ үйл явдалд яаралтай хариу арга хэмжээ авч, БНТУ-ын иргэн Вейсел Акчайг авч үлдсэн. Түүнийг Эрүүгийн цагдаагийн газраас гарч ирэх үед ярилцлага авах гэсэн сэтгүүлчид үл таних эрэгтэй гар хүрч, нүүрэн тус газарт нь цохиж буй бичлэг цахим хуудсаар цацагдаад байна. Сэтгүүчид халдсан үл таних хүн Вейсел Акчайн хувийн бие хамгаалагч гэх мэдээлэл байна. Түүнд холбогдох хэргийг шалгана гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү хэлэв.
[fbvideo link=”https://www.facebook.com/Survaljlagch/videos/627823260935903/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]