Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамцын нарийн бичгийн дарга, лам Б.Бүрнээг яллагдагчаар татлаа. Түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянасан Баянгол дүүргийн прокурор шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Б.Бүрнээ нь 2017 оны наймдугаар сард Их хүрээ хийдийн хамба лам З.Санждоржийн биед халдан зодож танхайрсан хэргээр хууль хяналтынханд шалгагдаж байсан юм. Тухайн үед З.Санждорж хамба Гандантэгчэнлин хийдэд “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадмын тусгай хөтөлбөр авахаар очиход Б.Бүрнээ “Манайд хөтөлбөр байхгүй” хэмээн улмаар З.Санждорж хамбын нүүрэн тус газар нь цохисон байдаг. Тэгвэл шүүхээс түүнд урьдчилсан байдлаар хэлэлцүүлэг хийж дээрх шийдвэрийг гаргасан аж.
З.Санждорж хамба Б.Бүрнээ ламд их гомдолтой байдгаа тухайн үед хэлж байсан юм. Тэрбээр “Намайг олон удаагийн үйлдлээр зодож байгаа. Жанрайсэгийн урд, сүсэгтэн олны өмнө нам цохиод, хэдэн жилийн өмнө ухаан алдуулаад унагаж л байсан. Тэрний өмнө арваад жилийн өмнө болж байна, Далай ламыг ирэх үеэр бас зодуулж тархиндаа гэмтэл аваад гурван жил эмчлүүлсэн.Би нуугаад л явдаг байсан. Шашны нэр хүнд, нэр төрөө бодоод за яршиг даа гээд яваад байсан” хэмээж байсан. Харин Б.Бүрнээ нь “Өөрөө юмаа шидээд байснаас биш бид З.Санждорж ламын эд зүйлийг авч чулуудсан зүйл байхгүй” хэмээж байв. Ямартай ч тэднийг олон жил нэгэнтэйгээ тааруу харилцаатай явсан гэдэг юм билээ.
3 comments
Шуналын тулам болсон лам нарын нийтлэг парадокс
Ямар муухай зэрлэг юм бэ.Лам нар эхлээд дэргэдэхээ хүмүүжүүлээд дараа нь хүмүүст зааж зөвлөж үйлчилмээр юм.
Шуналтай Чойжамцын явуулга.Чойжамцыг ч гэсэн барьж хорих хэрэгтэы.