Монголын нам бус иргэдийн холбооноос уриалга гаргажээ. Тус намын зүгээс эрх баригчид ард түмнийг 28 тэрбум ам.долларын өрөнд оруулж, нийгмийг ядууралд хүргэсэн тул олигархичдаас эх орноо хамгаалах үйл хэргийг хүн бүр эхлүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Уриалгад,
“Монгол ахан дүүсээ, эх орончидоо!
Улс төрийн намууд нь хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг, үзэл бодол, бизнесийн ашиг сонирхлыг хамгаалж таны баялгийг хулгайлж ард түмнээ ядууруулж ирснийг өнгөрсөн 28 жилийн түүх харуулж байна.
Улс төрийн намын зөрчил, эрх баригчдын хоорондын хагаралдаан, хуйвалдааны үр дүнд улс төр дагасан, нам дамжсан олигархи, бүлэглэл тогтож улмаар төр засгийн эрх мэдлийг гартаа авч Монгол Улсын баялагт эзэн сууж, улмаар ард түмнээ 28 тэрбум ам.долларын өрөнд орууллаа.
Тэд Монгол Улсын аюулгүй байдал, хил хязгаар, газар нутгийн бүрэн бүтэн байдал, иргэдийн эрх, эрх чөлөөнд ноцтой аюул занал учруулаад зогсохгүй, баялгийн тэгс бус хуваарилалтыг бий болгож, нийгмийн шударга ёс, хариуцлагын тогтолцоог алдагдуулан үндэсний эв нэгдлийг эвдэн бусниулж байна.
МАН-АН намуудын бохир улс төрийн хуйвалдаан, луйвар нь ард түмнийг бухимдуулж залхааж байна. Улс төрийн сонгуулиар олон зуун сая, тэрбум тарааж сонгогчдын саналыг худалдан авч, хууль бусаар төрийн эрх мэдлийг гартаа авдаг бүлэглэлийг таслан зогсоох тэмцэлд ард түмнээ уриалж байна. Энэ нь Тусгаар тогтносон Монгол Улсын цаашид оршин тогтнох, Үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад шийдвэрлэх ач холбогдолтой. Иймд,
1.Намын хатуу гишүүнчлэлийг халж, бодлогын цөөхөн намтай байх
2.Парламентыг дээд, доод хоёр танхимтай болгож, дээд танхимыг аймаг, сум, хорооны нам бус иргэдээс бүрдүүлэх
3.Оюутолгой Тавантолгой зэрэг бусад уул уурхайгаас Монголын ард түмэнд 51-ээс дээш хувь эзэмшүүлэх
4.УИХ-ын гишүүнийг тухайн тойргийн сонгогчдын тодорхой хувийн санал (3/1 хувийн) гарын үсэг, регистир, хаягийн баталгаажилтыг үндэслэн эгүүлэн татдаг болох
5.УИХ болон орон нутгийн улс төрийн сонгуульд оролцож тодорхой үр дүнд хүрээгүй УДШ-д бүртгэгдсэн найман жил болсон намуудыг татан буулгах
Хууль шударга ёсыг тогтоохын төлөө улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзаж, нам дамжсан олигархи, луйварчдыг төрөөс зайлуулах хэрэгтэй. Ингэснээр гучхан олигархийн зүрхэнд шар ус хурах ч Гурван саян монгол түмний магнай тэнийж хүн бүр эх орондоо элбэг баян, эрх чөлөөтэй сайхан амьдрах болно.
Монголчуудын сайхан амьдралын эхлэлийг бид жагсаж, тэмцэж зөв шийдэмгий хувьсгалын үр дүнгээр тавьж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.
Бүх аймаг, сум, орон нутаг, нам бус иргэдийн нэгдсэн холбооны салбар зөвлөл байгуулан нутаг орныхоо иргэдийн эрх ашгийг хамгаалан тэмцэхийг уриалж байна.Эх орноо олигархи бүлэглэл,луйварчнаас аврах их үйл хэргийг Монгол хүн та бүхэн өөрөөсөө эхлүүлэхийг хүсье” хэмээжээ.
1 comment
Ard tumen hudluhgui baigaad l uchir bna ter jiliin 7sarin 1 ees hoish aidastai baidag Bolson yum uu bidnii huuhdiin ireedui hund baidald orchood baigaag etseg eh uvuu emee nar bodoj temtsehed bidnii Ami nas net tur unuudriin jargal yu yum be ard tumen mini hudue!!!!!!!!¡!!!!