Их Британийн иргэн, 45 настай Аманта Тиг хэмээх бүсгүй амьд хүнтэй харилцаад залхсан бололтой, XVIII зуунд нас барсан Гаитийн далайн дээрэмчин, Жек нэртэй хийх үзэгдэлтэй гэрлэжээ. Хэдийгээр тэр нөхрөө харж байгаагүй ч энэ нь түүнтэй хамт цагийг өнгөрөөх, тэр ч бүү хэл секс хийхэд ч саад болдоггүй гэнэ.

“Тэр бол миний заяаны хань. Би маш их аз жаргалтай байна. Миний хувьд төгс харилцаа гэж энийг л хэлнэ” хэмээн бүсгүй хэлснийг “Daily Mail”-д дамжуулжээ.

Юуг бодож тэгж хэлсэн юм бүү мэд, Аманда нөхрөө “Карибын тэнгисийн дээрэмчин” ахмад Жек шиг бараан арьс, хар үстэй гэж боддог гэнэ. Түүний нөхөр эрт дээр үед гэмт хэрэгт үйлдсэнийхээ төлөө цаазлуулжээ.

Хойд Ирландын иргэн Аманда бүсгүй Жекийг ирэхийг анх 2014 онд мэдэрчээ. Ингээд хоорондоо ярилцаж, бие биеэ илүү дотно таньж эхэлсэн байна. Энэ үеэс хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрч, тэд гэрлэжээ. Хуримын бөгжийн эрэгтэйнхийг нь Жекийн дуртай металл болох гуулиар, эмэгтэйнхийг нь Амандагийн дуртай цагаан алтаар урлажээ. Гэвч биегүй далайн дээрэмчин үүнийг зүүж чадахгүй болохоор хуримын ёслол дээр түүнийг төлөөлсөн лаанд бөгж зүүж өгчээ.

Хуримын дараа залуу хос байшин худалдан авсан байна. Мэдээж нөхөр нь хий үзэгдэл болохоор хаанаас мөнгө олох билээ. Гэхдээ тэр гэрийн засал чимэглэлийг яаж хийх вэ гэдэгт санаа гаргаж, үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Харин нөхрийн үүрэг болох өр хөнжлийн явдлыг яах билээ? Аманда Тигийн хэлснээр тэд энгийн хосын адил сексэддэг гэнэ. “Хүмүүс сүнс биед нь хүрч байгааг үе үе мэдэрдэг шүү дээ. Сүнстэй бэлгийн харьцаанд ороход энгийнхээс ялгаатай нь та тэрхүү хүрэлцэхийг илүү гүн мэдэрнэ гэсэн үг. Биеэрээ сүнс таныг яаж байгаа мэдэрнэ. Бас сүнс ч үүнийг мэдэрдэг” хэмээн бүсгүй баталж байна.

Сонирхолтой нь Амандагийн таван охины нэг нь “хойт эцэг”-ээ үе үе зүүдэнд нь орж ирж, төрсөн өдөр, бусад баяруудаар юу авахыг хүсч байгаагаа дамжуулдаг хэмээн баталжээ.

By updown

One thought on “Британи бүсгүй хий үзэгдэлтэй гэрлэжээ”
  1. Та яаралтай тусламж хүсч байна уу?

    SKYLITE LENDING AGENCY нь

    Та биднээс зээл авах найдвартай газар юм

    хувь хүн, төрийн байгууллага,

    олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага зээл олгодог

    3% хүүтэй. Бид олон нийтэд болон олон нийтэд танигдсан

    Засгийн газар.

    Хэрэв та сонирхож байгаа бол дараах маягтыг бөглөнө үү.

    Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй.

    1. NAME ……….

    2. ЖЕСТЕР ……….

    3. AGE ……….

    4. ХУУДАСНААС ……….

    5. Улс ……….

    6. Ажлын байр ……….

    7. CREDIT AMOUNT ……….

    8. Зээлийн гэрээ ……….

    ТАЙЛБАР – Шаардлага 20 жил хүртэл

    ТАЙЛБАР: Та бидэнд эргэн ирж болно: –

    SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн