Хүмүүний амьдралын гол утга учир, ардчилсан нийгмийн үнэт баялаг, ирээдүйн Монголын эзэд нь хүүхдүүд. Гэтэл сүүлийн үед сэтгэл сэртхийлгэм, зүрх зүсэм хэргүүд шил шилээ даран гарах болж, ийм төрлийн гэмт хэргийн хохирогч нь тэд байгаа нь сэтгэл эмзэглүүштэй. Эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж ой найман сартай хүүхдийг хүчирхийлсэн хэрэг Замын-Үүдэд өнгөрсөн гуравдугаар сард гарч байсан. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс төрсөн эцэг нь зургаан настай хүүгээ хүчирхийлсэн хэргийг шалгаж байна. Тус дүүгийн 25 дугаар хороонд оршин суух хаягтай 32 настай этгээд төрсөн хүүдээ бэлгийн гаж дур хүслээ ёс бусаар хангасан хэрэг гарчээ.
Манай улсын нийт хүн амын сая гаруй нь 0-18 хүртэлх насныхан буюу энэ нь нийт хүн амын 36 хувь юм. “Хүүхэд, залуусын орон” гэх тодотголтой манай улсад сүүлийн долоон жилийн дунджаар жилд 75 мянган хүүхэд шинээр мэндэлсэн байна. Энэ хэрээр хүүхдийн асуудлыг өндөр төвшинд авч үзэн, аюулгүй байдлыг хангах ёстой ч хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж, эцэст нь тэд эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар байна. Хүүхэд хамгийн аюулгүй орчинд байх ёстой гэр бүл, сургуулийн орчин, тоглоомын талбайд эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаад яг одоо анхаарцгаая.
3 comments
Ийм бузрын амьтныг шууд алаач. буудаач
Ийм бузыг шууд алаачээ.
Энэ нийгмийн адагболсон энэ хүндээ хуулийн хатуу зарлиг гаргаачээ монгол төрийн эмэгнэл аюулд хүрээд бна шүүдээ арай муухай бнадаа