Даланзадгадаас Баяндалай хүртэлх зам борооны улмаас эвдэрчээ

2018-07-28 12:561min0
boroo

Өнгөрсөн шөнө орсон  усархаг борооны улмаас Өмнөговь аймгийн Даланзадгадаас Баяндалай хүрэх чиглэлийн хатуу хучилттай авто замын 58-60 километрт 30 орчим метр газар эвдэрсэн байна. Иймд тээврийн хэрэгслийн жолооч нар тус чиглэлийн замаар зорчихгүй байхыг холбогдох газруудаас анхааруулж байна. Үргэлжлэн орсон усархан бороонд орон нутгийн зарим зам, гүүр болон нийслэлийн гурван зам эвдрээд байгаа юм.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй