11 настай Энтони Перес хүү Квинс дэх нуурын мөс цөмрөхөд унасан 12 настай найзаа авраад амиа алджээ. Энэ явдал хүүхдүүд ойн цэцэрлэгт хүрээлэнд зугаалж явахад болсон байна.
Цагдаагийн эх сурвалжийн хэлснээр Энтони нуурын эрэг дээр байх үед Хуан Умпьеррес нуурын мөсөн дээр тоглож байжээ. Гэтэл мөс гэнэт цөмөрч Хуан унасан гэнэ. Хүү ч найздаа туслахаар гүйж, түүнийг татаж гаргаж ирсэн боловч өөрөө хүйтэн ус руу унаж, гарч чадахгүй болжээ.
Аврагчид Энтониг уснаас татаж гаргахад амьсгалахгүй байсан гэнэ. Ингээд түргэн тусламжийн эмч нар хиймэл амьсгал хийж, эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч хожимджээ. Амиа алдсан хүүгийн хөршүүдийн хэлснээр Энтони тусч энэрэнгүй хүү байсан гэнэ.
Энтониг татаж гаргах гэж байсан хоёр аврагч ч мөн нуур руу унажээ. Одоогоор тэд эмнэлэгт эмчлүүлж байна. Мөс нимгэрсэн болохоор гарахаар цохиход цөмрөхөөр болжээ.
1 comment
УМ МА НИ БАД МЭ ХУМ