Дэлхийн улс орны Ерөнхийлөгчид болоод бидний мэдэх алдартануудын сонирхолтой зан авирыг, онцлог шинжийг оддын зурхайнд өгүүлсэн байдаг аж.  Хэрэв та Ерөнхийлөгч байсан бол ямар зан авиртай байх талаар гариг эрхэс юу гэж зөгнөсийг хүргэе.

Хонины орд

Хэрэв та Ерөнхийлөгч байсан бол ард түмэндээ хайртай эсэхээс үл хамааран аливаа зүйлийн төлөө уйгагүй тэмцэгч байх нэгэн юм. Энэ ордонд төрсөн алдартнуудаас АНУ-ын Ерөнхийлөгч  Жорж буш мэндэлжээ.

Үхрийн орд

Энэ ордныхон сайн зүйл биш л бол төсвийг төсвөөс түлхэх болно. Эх орондоо хөгжил дэвшил авчирах хамгийн шилдэг гэсэн бүхнийг зөрүүд зангаараа хийх чадалтай. Энэ ордонд төрсөн алдартнуудаас дурьдвал, Америкийн 35 дахь Ерөнхийлөгч Линдон Б.Жонсон, тус улсын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп нар мэндэлжээ.

Ихрийн орд

Энэ ордныхон Ерөнхийлөгч болоход тогтвортой биш ч гэсэн суут ухаантнуудын нэг юм. Ихрүүд бүх зүйлийг шинэчилж хийхээс буцахгүй. Энэ ордонд Америкийн алдарт түүхэн Ерөнхийлөгч Франклин Рузвельт, 37 дахь Ерөнхийлөгч Ричард Никсон, 20 дахь Ерөнхийлөгч Жэймс Гарфилд, XX зууны Дэлхийн суут хүмүүсийн нэг Уинстон Черчилль нар мэндэлсэн байдаг.

Мэлхий

Энэ ордныхон Ерөнхийлөгч болохдоо хамгийн хэнэггүй нэгэн байх бололтой. Тэд зүгээр л хашгирхаас өөр юу ч хийхгүй ч байж болно. Тэгвэл АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон, 35 дахь Ерөнхийлөгч Жонн Кеннеди нар  мэлхийн ордонд төржээ.

Арслан

Энэ ордныхон Ерөнхийлөгч гэхээсээ илүү “Хаан”  байх зан чанартай. Тэр бүх шоуны гол эзэн болж чаддаг. Хэвлэлийн бага хурлыг өргөн цар хүрээтэй хийж чадах нөлөөтэй. Германы нацист Адольп Гитлер, дэлхийн алдарт байлдан дагуулагч Наполеон Бонапарт нар арслангийн ордонд мэндэлжээ.

Охины орд

Энэ ордныхон Ерөнхийлөгч болохдоо үргэлж тэдний зөв байдаг. Английн анхны эмэгтэй Ерөнхий сайд Маргерит Тетчир, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жое Байден нар охины орд юм.

Жинлүүрийн орд

Энэ ордны Ерөнхийлөгчид энхтайван, дипломат харилцаа, эв найрамдлыг эрхэмлэдэг. Тэр хотынхоо гудамж, талбайн зам дээр сарнайн дэлбээ цацаж явбал гайхах хэрэггүй.  Британийн алдарт Диана гүнж жинлүүрийн ордонд төржээ.

Хилэнц

Энэ ордны Ерөнхийлөгчид сайхан сэтгэлтэй, дур булаам, бусдын сэтгэлийг татаж чадах хүчтэй хүмүүс. Аливаа зүйлд сэтгэл хангалуун байхын тулд цөхрөлтгүй ажиллахад бэлэн байдаг. Гэхдээ алдаа гаргавал юу ч хийхээс буцахгүй. Английн хатан хаан хоёрдугаар Элизабет, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар хилэнцийн орд юм.

Нумын орд

Энэ ордонд төрсөн Ерөнхийлөгчид  христэд итгэгчид байдаг. Тэд шинжлэх ухаанаас илүү шашинд илүү итгэдэг хүмүүс. АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абрахам Ленкольн нумын ордонд төржээ.

Матрын орд

Энэ ордныхон уйтгартай байдлыг үзэн яддаг. Тэд бүх зүйлийг шинэчлэхийн төлөө уйгагүй зүтгэж чаддаг хүмүүс. Америкийн анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон, 27 дахь Ерөнхийлөгч Уильям Ховард нар матрын ордонд төржээ.

Бумбын орд

Энэ ордны Ерөнхийлөгчид бидний хэзээч төсөөлж байгаагүй хувьсгалыг хийж чадах хүмүүс. Тэд бол маш сайн эсэргүүцэгчид. Ерөнхийлөгч Херберт Ховард бумбын орд юм.

Загасны орд

Энэ ордны Ерөнхийлөгчид нууцыг маш сайн хадгалах чадвартай, чадварлаг, энэрэнгүй хүмүүс юм. Загасныхан улс эх орныхоо төлөө өөрийгөө золиослохоос буцахгүй. Дээрхийн гэгээн XIV Далай лам энэ ордонд төржээ.

 

By updown

2 thoughts on “Зурхай: 12 ордын аль нь Ерөнхийлөгчид илүү тохирох вэ?”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн