Цахим орчинд хүүхэд залуусыг цэнхэр халим тоглоом тоглох, амиа хорлох зэргээр буруу зан үйлд уриалан дуудаж, уруу татсан пэйж хуудас, групп цөөнгүй бий. Үүний нэг нь 3500 гаруй гишүүнтэй “ЭМО” бүлэг. Цагдаагийн байгууллагаас энэ хуудасын эзнийг илрүүлж, идэвхтэй үйл ажиллагааг нь таслан зогсоох арга хэмжээ авчээ. Группийг үүсгэн байгуулсан админ 15 настай М охины хэлснээр “Энэ группыг хоёр гурван сарын өмнө нээсэн. Эхний нэг сар ашиглаад сүүлийн хоёр сар ашиглаж чадаагүй. Нийгмээс өөрийгөө тусгаарласан хүүхдүүд нэгдэх зорилгоор анх үүсгэсэн. Группт нэгдсэн гишүүдийн ихэнхийг нь танихгүй. Үнэмшилтэй харагдсан ихэнх зураг, постуудыг зарим хүүхдүүд хараад туршихыг оролддог юм байна лээ. Өөр бусад нь хараад өнгөрчихдөг болхоор тоогоогүй. Анхандаа энэ группыг нээхэд надад зөв юм шиг санагддаг байсан. Сүүлд найзууд маань буруу гэдгийг надад хэлсэн”
Иймд хүүхдийнхээ интернэт хэрэглээнд тавих хяналтаа сайжруулж, хүүхэдтэйгээ илүү ойр, дотно харилцах явдал нь хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах хамгийн үр дүнтэй арга зам болохыг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийт эцэг эхчүүддээ анхааруулсан юм.
7 comments
М -ГЭЖ ХЭН БЭ ? ГЭРИЙН БҮРЭН БИЧИЖ ЗУРАГЫН ТАВИАЧ !!! ХЭН ЭНИЙГ ДАРАМТАЛЖ БУСДЫГАА УРИАЛЖ АМИА ХОРЛОХЫГ ЗӨВЛӨХЫГ ЗӨВШӨӨРСӨН ЮМ БЭ ? ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ЦААД ХҮНТЭЙ НЬ ХАМТ АРГА ХЭМЖЭЭ АВ !!! ХҮҮХЭД НАСАНД ААВДАА АЛГАДУУЛЖ ЭЭЖДЭЭ ЧИМХҮҮЛЖ ЗОДУУЛААД ХААЯА ҮХЧИХВЭЛ ААВ ЭЭЖ МИНИЙ АРААС ЯАЖ ХАРАМСАН УЙЛАХ БОЛ ГЭЖ БОДОГДДОГ БАЙЛАА . ЦАГЫН ДАРАА Л МАРТАЖ ААВДАА ҮНСҮҮЛЖ ЭЭЖДЭЭ ЭРХЭЛДЭГ БАЙЛАА . ТЭГЭХЭД ХҮҮХДИЙГ ҮХЭХЭД УРИАЛСАН ХҮНИЙГ НИЙГЭМД ГАРГАЖ БОЛОХГҮЙ . АЮУЛТАЙ .
novshiin hog ve, medej baigaa shdee hudlaa toogoogui ch geh shig,,,,iim um neej baigaa um chin yaj ch medne, arga hemjee hatuu baih heregtei, olon niited delge
Ээж аав, асран хамгаалагчид нь хариуцлага тооцоочээ
энэ хүүхэд ийм юм сэдээгүй ард нь америкийн тусгай албад байгаа хэрхэн олон түмнийг удирдаж болох туршилт хийж байгаа бөгөөд залуусыг сонгож ажиллаж байгаа юмаа яг ийм байдлаар оросод маш олон хүүхэд амиа хорлосон оросын тусгай албатай холбоотой ажиллавал цаад эздийг нь тогтоох магадлалтай манайхан энэ хүүхдээр туг тахих нь дээ
сайн шийтгээч. сайн торгоод өг.
Ингэж хэлээд л ялгүй үлдэх үү.Мөн амархан аа.Наад гэмт хэрэгтэн чинь шийдсэн яргачин байна даа.
zabaan buzriin jinger be yxbel taarna gicnii cnie