“Цахим бүртгэл” бүртгэл 2018 оны 07 дугаар сарын 25-ны 09:00 цагаас 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23:59 цагийг дуустал 30 хоног үргэлжилнэ. Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэг сургуулийн өмнөх насны 114225 хүүхэд хамрагдах төлөвтэй байна.
Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг дараах зааврын дагуу бүртгүүлнэ
2016 оны 01 дүгээр сарын 01-ээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн 2 настай хүүхэд бүртгүүлнэ.
2013-2015 онд төрсөн 3-5 настай хүүхдийг бүртгүүлэхдээ хамран сургах тойргийн цэцэрлэг нь шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд бүртгүүлэх боломжтойг анхаарна уу. Бүртгүүлэхдээ tsetserleg.ulaanbaatar.mn системд нэвтрэн орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор гарч ирэх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрэх товчийг дарна.
Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
Хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоонөнгийн товч дээр дарна.
Таны гар утсанд бүртгэлийн 5 оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.
“Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2018 оны 08 дугаар сарын 24-ний БААСАН гаригийн 09:00 цагт нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг явагдана. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.
Өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг дараах зааврын дагуу баталгаажуулна.
Баталгаажуулахдаа мөн tsetserleg.ulaanbaatar.mn систем рүү орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор гарч ирэх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж шалгах товчийг дарснаар “Таны хүүхэд ……цэцэрлэгт бүртгэлтэй байна. Баталгаажуулна уу.” гэсэн мэдээлэл гарч ирэх ба үүний дараа эцэг эх, асран хамгаалагч нь холбогдох гар утасны дугаараа оруулна.
Бүртгэлийн дугаар авах товчийг дарснаар таны гар утсанд 5 оронтой дугаар ирнэ. Тус дугаарыг системд оруулснаар бүртгэл баталгаажих болно.
Бүртгэлийн дугаараа баталгаажуулаад 2018 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд харьяа цэцэрлэг дээр очиж гэрээгээ сунгуулна.
Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд 2018 оны 07 дугаар сарын 25-аас зөвхөн ажлын өдрүүдэд тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, 2018 оны 08 дугаар сарын 13-аас хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой.
“Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалаагчдын системд бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээнэ. Мөн tsetserleg.ulaanbaatar.mn системийн “Шалгах”цэс рүү орж хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгтээ элссэн эсэхийг шалгах боломжтой.
Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт элсэж байгаа болон зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг цахимаар зохион байгуулахгүй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
3 comments
болохгүй л байна шдээ
songinhairhan
нэвтрэх нэр нууц үг доорх тоог хийхээр болохгүй бна.нэвтрэх нэр дээр бүртгүүлэх хүүхдийн нэр нууц үг регистр бичихээр хориглосон тэмдэгт гээд бна