Хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд ямар үйлчилгээ авч болох вэ?

Ихэнх хүмүүсийн хувьд хувиараа буюу сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгал төлөх нь үр ашиг багатай гэж үздэг. Сайн дураараа даатгалд хамрагдснаар та дараах тэтгэмжийг авах боломжтой.
♦ Тэтгэврийн даатгалын сангаас :
– Өндөр насны тэтгэвэр
– Тахир дутуугийн тэтгэвэр
– Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
♦ Тэтгэмжийн даатгалын сангаас:
– Хөдөлмөрийн чадвар тур алдсаны тэтгэмж
– Жирэмсний болон амаржсаны тэтгэмж
– Оршуулгын тэтгэмж
♦ Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас:
– Тахир дутуугийн тэтгэвэр
– Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
– Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж
– Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдөон төлбөр
– Тэтгэврийн даатгалын шимтгэл
– Рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувилалд ирэх, очих унааны зардал;
– Мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувиллын тусламж, үйлчилгээний зардал зэрэгт хамрагдах юм