АНУ-д баривчлагдаад буй Оросын тагнуулч эмэгтэйн эргэн тойронд

Оросын Засгийн газар АНУ-д тагнуулын хэргээр баривчлагдаад буй иргэн Марияа Бутинаг даруй суллахыг АНУ-ын талаас шаарджээ. Түүнд “зохиомол хэрэг” үүсгэсэн тухай тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров  АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой утсаар ярьжээ.

АНУ-ын хууль сахиулах байгууллага 29 настай Марияа Бутинаг тагнуул хийсэн хэргээр өнгөрсөн лхагва гаригт баривчлаад байгаа. Түүнийг  Оросын засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай холбоотой, АНУ-ын зарим иргэнтэй хамтарч ажилладаг, галт зэвсэг эзэмших эрхийг хамгаалах NRA (National Rifle Association) байгууллагад нэвтрэн Оросын талаарх Вашингтоны бодлогод нөлөөлөхийг оролдсон гэж үзэж байгаа аж.

Бутина Оросын ерөнхийлөгч Путины ойрын хүрээлэлд багтдаг нь Константин Николаеваас мөнгө санхүүгийн дэмжлэг авдаг болохыг The Washington Post сонинд зарлажээ. Николаев нь Оросын толгой баячуудын нэг бөгөөд Forbes сэтгүүлийн 2018 оны үнэлгээгээр 1.2 тэрбум долларын хөрөнгөтэй аж.

Тэрбээр Бутинагийн “Право на оружие” байгууллагад тодорхой дэмжлэгийг үзүүлж, ивээн тэтгэж байсан төдийгүй хамгийн сонирхолтой нь Николаевын хүү Андрей 2016 онд Доналд Трампын сонгуулийн компанит ажилд сайн дурын ажилтнаар оролцож, ерөнхийлөгчийн тангараг өргөх үйл ажиллагааны өмнөхөн Трампын буудалласан зочид буудалд явж харагдсан байна.  Өмнө нь ТТГ-аас Бутинаг Путины ойрын хүрээлэлд багтдаг нэгэн бизнесмэнээс мөнгө санхүүгийн дэмжлэг авч ирсэн гэдгийг мэдээлж байв.

 

 

 

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн