Үргэлжлэн орсон борооны улмаас 9 аймгийн 69сум цахилгаангүй болоод байв. Тодруулбал, Архангай аймгийн 15, Баянхонгор аймгийн 20, Булган аймгийн 4, Дундговь аймгийн 1, Өвөрхангай аймгийн 20, Хөвсгөл аймгийн 3, Төв аймгийн 4, Өмнөговь аймгийн 1, Завхан аймагт нэг суманд доголдол үүсч, , 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын долоон бетон тулгуур багана, Эрдэнэт- Булган Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ны харьяа Хархорин-Хашаат чиглэлийн 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 19 модон тулгуур, Хархорин-Хотонт чиглэлийн 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 1 модон тулгуур унаж, тэдгээрийн дамжуулагч утас, аянгын тросс, изолятор, траверсууд бүрэн гэмтсэн аваар гарсан билээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханаар ахлуулсан Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК, Эрдэнэт- Булган Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ын хамтарсан баг яаралтай арга хэмжээ аван 36 цаг ажилласны үр дүнд дээрх сумдыг эрчим хүчинд холбожээ.

2018 оны 07 дугаар сарын 19-ны өдрөөс 20-ны шилжих шөнө 3 аймгийн 11 сум, 2018 оны 07 дугаар сарын 21-ны өглөөний 06.21 минутад 8 аймгийн 58 сум эрчим хүчээр бүрэн хангагдсан байна. Ингэснээр улсын хэмжээнд гэмтэл аваарын улмаас эрчим хүч тасарсан сум,орон нутаг байхгүй болж байгаа юм гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн