Цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртэл энэ сарын 25-нд эхэлнэ. Энэ удаад хэд хэдэн өөрчлөлт орсон гэдгийг Нийслэлийн боловсролын газраас өнөөдөр мэдээллээ. Хүүхэд элсүүлэхдээ хоёр үе шаттай явагдах ба наймдугаар сарын 23-н хүртэл цахимаар бүртгэх юм байна. Бүртгэл хаагдсаны дараа наймдугаар сарын 24-ний өглөөний 9.00 цагт хоёр дахь шат “Цахим элсэлт” явагдаж, санамсаргүй түүврийн аргаар хүүхдүүд сонгогдох аж. Энэ жил  2-5 насны бүх хүүхдийг цахимаар бүртгэж, элсүүлэх  бөгөөд бүртгэлийг цахимаар баталгаажуулах аж. Харин 3-5 настай хүүхдийг харьяалагдах цэцэрлэгт нь орон тоо байгаа эсэхээс хамааран  бүртгэх бөгөөд  сул орон тоо гарсан тохиолдолд хүүхдээ бүртгүүлэх бөгөөд эцэг, эхчүүд системээс ороод харах боломжтой.

Бүртгэл Tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар явагдах бөгөөд уг системд 2-5 настай бүх хүүхдийн мэдээллийг оруулжээ.  Эцэг, эхчүүд хүүхдийнхээ регистерийн дугаарыг оруулмагц гэрийн хаяг болон хамран сургах тойргийн харьяа цэцэрлэгийн мэдээлэл гарч ирнэ. “Цахим элсэлт”-ээр хүүхэд цэцэрлэгт элсэх боломжтой болсон эсэхийг бүртгэл хийхдээ ашигласан гар утасны дугаарт зурвасаар илгээж мэдээлэх юм байна.

Мөн цахим бүртгэлд хамаарахгүй цөөн тохиолдол байгаа аж. Үүнд тусгай, сувиллын, 24 цагийн, байгууллагын цэцэрлэг болон зорилтот бүлгийн хүүхдүүд багтах юм байна.Урьдчилсан мэдээллээр нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 146 мянган хүүхэд байгаагийн 114 мянгыг нь цэцэрлэгт хамруулах ажээ.

 

 

 

 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн