Эмэгтэйчүүд гадаад хүнтэй гэрлэж, эх орноосоо явахыг хүсч байна

2018-07-19 13:051min2
oros

ОХУ-д саяхан болж өндөрлөсөн ДАШТ-ий дараа Zoom маркетингийн агентлагийн явуулсан судалгаанд оролцсон 35 хүртэл насны Орос бүсгүйчүүдийн талаас илүү хувь нь гадаадын иргэнтэй гэрлэхэд бэлэн гэж хариулжээ. Судалгаанд оролцсон нийт эмэгтэйчүүдийн 57 хувь нь яг одоо гадаадын иргэнтэй дотно харилцаа үүсгэхэд бэлэн гэсэн бол 18-23 насныхны 78 хувь нь мөн л санал нэг байсан аж. Гадаадын иргэдтэй дотно харилцаатай болох хамгийн гол шалгуур нь гэрлэж, Оросоос явах хэмээн 67 хувь нь хариулсан бол 26 хувь нь гадаад эрчүүдийн биеэ авч явах байдал, нээлттэй сэтгэлгээнд татагддагаа хэлсэн байна. Судалгаагаар Саранск, Сочи, Москвагийн бүсгүйчүүд ДАШТ-ий үеэр хамгийн их гадныхантай танилцсан бол энэ үзүүлэлт Казань, Санкт Петрбургийн эмэгтэйчүүдийн хувьд хамгийн бага байсан аж.

ДАШТ-ий өмнө гадны иргэдтэй гэр болохыг эсэргүүцсэн шүүмжилсэн утга бүхий мэдээ мэдээлэл цацагдсан бөгөөд Оросын  томоохон сонин Московский Комсомолец тэргүүн нийтлэлдээ “Гадаад хэлээр ярихыг сонсох төдийд хөлөө дэлгэдэг биеэ үнэлэгчдийн нэг бүтэн үеийг бид төрүүлж өсгөжээ” хэмээн халаглан бичиж байжээ.

2 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2018-07-19 18:36 at 18:36

    Ямар ч хунд эх орон шиг унэтэй зуйл байхгуй.
    Ухаан богино бол эх орноосоо явахыг хуснэ.

    Хариулах

  • Tt

    2018-07-20 10:23 at 10:23

    suuliin ued tuhain ornii emegteichuud ni gadaad erchuudiig songoj bgaa bol tuhain ornii erchuud ni archaagui bgaagiin shinj gej bodoh bolson. Yamar ch hun iluu sainiig ni songono shuudee

    Хариулах

Зочин сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй