Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Хүүхдэд эцгээс удамших өндөр магадлалтай, хүчтэй генүүд… – updown.mn

Хүүхдэд эцгээс удамших өндөр магадлалтай, хүчтэй генүүд…

Генийн удамшил нь, тааварлаж, таахын аргагүй, ихээхэн сонирхол татсан зүйл байсаар ирсэн билээ. Олон зуун ажиглалт, судалгааны үндсэн дээр гаргасан нэгэн судалгаагаар, эцэг эхийн ген үр хүүддэд нь ижил хэмжээгээр нөлөөлөх ч, эцгээсээ арай давуу авдаг болохыг тогтоожээ. Эцгээсээ давуу авдаг, эцгээс удамших өндөр магадлалтай, хүчтэй генүүдийг харуулвал:


-Нүдний өнгө, ихэвчилэн эцгийгээ дуурайдаг
-Нүүрний төрх. Эцгийнхээ нүүр царайнаас хамгийн их дуурайх магадлалтай зүйлс нь, хэрэв эцэг нь урт эрүүтэй бол, мөн хөмсөгний хэлбэр, хамрын хэлбэр, дэлдэн чих яалт ч үгүй хүүхдэд удамшин илрэх магадлалтай хүчтэй генд багтна
-Хацрын хонхорхой, эцгээс удамшин илрэх хүчтэй генүүдийн нэг
-Шүдний гажуу ургалт эцгээс дамжих өндөр магадлалтай
-Үсний өтгөн шингэн, эрт бууралталт, буржгар үс эцгээс ихэвчилэн дамжина
-Оюун ухааны түвшиний хувьд, хэдийгээр хүний амьдралын турш, оюуны хөгжил явагдаж байх хэдий ч, хүүхэд нь эцгийнхээ оюуны түвшнээс дээш давж гарах амаргүй байдаг гэнэ. Эрдэмтэд, оюуны чадавхийг генээс хамгийн их хамааралтай, ялангуяа эцгийнх нь оюуны түвшинээс голчлон хамаардаг болохыг тогтоожээ

-Хурууны хээг давтагдашгүй гэж үздэг ч, зарим хурууны хээнүүд эцэг хүү хоёрынх адилхан байх тохиолдлууд ажиглагджээ
-Уруулын хэлбэр. Эцгийнх нь уруул анзаарагдахуйц хэлбэртэй бол хүүхдэд хүчтэй нөлөөлж дамжина
-Хүүхдийн өндөр эсвэл нам нуруутай байхад, эх эцгийн генүүд хоёулаа нөлөөлнө. Гэхдээ эцгээс илүү дамжих магадлалтай. Эцэг нь өндөр, эгц нуруутай бол хүүхэд нь мөн гоолиг сайхан байдаг. Судалгааны үед, хүүхдийн ирээдүйн өндөрийг тодорхойлох томъёо гаргасан нь ихэвчилэн таарч байсан байна. Эцэг эх хоёрын өндөрийн хэмжээг хооронд нь нэмж, хоёрт хуваагаад хүү бол 5 см нэмж, охин бол 5 см хасч тооцдог гэнэ


-Биеийн жин, ялангуяа охидод эцгийн генээр удамших нь олонтаа ажиглагджээ
-Хөгжилтэй зан, хошин шогийн мэдрэмж, хурц ухаан ихэвчилэн эцгээс удамшдаг
-Унтах үеийн хэвтэх байрлал болон эртэч байх, эсвэл оройдоо сэргэг байх зэрэг нойрсолтын төрлүүд эцгээс удамшдаг
-Адал явдалд дуртай байх зан, мөн эрсдэлээс айхгүй байх зэрэг чанарууд эцгээс удамшин илэрч байдаг гэнэ

updown.mn

Мэдээний админ

Learn More →

8 thoughts on “Хүүхдэд эцгээс удамших өндөр магадлалтай, хүчтэй генүүд…

  1. ийм байна 2018-07-17 13:24 at 13:24

    Сонин л юм билээ. Эцэг хүү 2 үсээ хусуулсан чинь эцгийнхэн нь толгойн хэлбэрийг тэр чигт нь дуурайчихсан байсан.

    Хариулах
  2. аааааа 2018-07-17 14:20 at 14:20

    оюун ухааны чадвараа хүүхэд эхээсээ авдаг гэж урьд нь нэг юман дээрээс уншиж байсан, ер нь бол харьцангуй ойлголт, аль алинаас нь 50 50 хувиар авна, хэдийгээр авч байгаа ч гэсэн хүүхэд эцэг эхйин аль нэгэнтэй нь бие бялдар, царай зүс, ялангуяа оюун ухаан, зан аашаараа яг адилхан болно гэсэн үг биш, учир нь энэ хорвоод бүх хүнээс ялгаатай нэгэн биеэ даасан, тэс өөр бодгаль үүсч байгаа шүү дээ, цоо шинэ нэгэн ертөнц, тэр утгаар нь хүлээж авах хэрэгтэй

    Хариулах
    1. Нэргүй 2018-11-23 13:54 at 13:54

      aaaaa ih oirhon hariullaa hedii aaw eejiin huuhed ch gelee buh talaaraa geniin togtoltsoogoor udamshina gedeg bol tashaa oilgolt

      Хариулах
  3. bbb 2018-07-17 14:45 at 14:45

    zarim zuil n shal hudlaa zuil bn aa

    Хариулах
  4. Өход 2018-07-17 16:01 at 16:01

    Одоо яанаа архи уудгийг нь дууриах байхдаа

    Хариулах
  5. Нэргүй 2018-07-17 16:19 at 16:19

    хүүхэн эргүүлдэгийг нь дуурайна даа яанаа

    Хариулах
  6. Нэргүй 2018-07-18 09:27 at 09:27

    Ер нь нөхрөө сонгохдоо эцгий нь өвөөг нь хар гэж бдг. Тэд нар нь архичин хүүхэмсэг бвал яг л дуурайдаг генд нь бдг. Эхнэрээ сонгохдоо эхийг нь эмээг нь л харчих хэрэгтэй. Тэд ажилгүй арчаагүй ааштай хоролмаа бвал бараг л тийм болно. Хүний удмын муу юм нь илүү хүчтэй дамжиж явдаг

    Хариулах
  7. Зочин 2018-07-18 12:07 at 12:07

    Тэгээд ээжээс авах юм байгаа юмуу?

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн