Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, алсын харааг мэргэжлийн хүмүүс, олон нийтийн оролцоонд тулгуурлан тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааныг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл сар гаруй хугацаанд зарласан.
ТУС УРАЛДААНД:
Их хүрээ Шинэ хот Их нийслэл гал ШУТИС – БАТС Монгол архитектур дизайн Улаанбаатар 2040 гэсэн нийт 6 баг оролцож нийслэл хотынхоо ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох үйлсэд хувь нэмрээ оруулахуйц шинэлэг, бүтээлч олон санаануудыг дэвшүүлсэн бүтээлүүдээ ирүүлсэн. Уралдаанд оролцож байгаа багуудын ирүүлсэн бүтээлүүдээр 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй үзэсгэлэн гаргаж иргэд, олон нийтийн санал, үнэлгээг авсан.
Мөн https://www.facebook.com/UB2040/ page хуудсаар дамжуулан like, share-ээр иргэд, олон нийтийн үнэлгээг авсан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдааныг дүгнэх комиссын гишүүд иргэд, олон нийтийн үнэлгээ болон удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу уралдааны шалгаруулалтыг явуулж нэгдсэн үнэлгээг гаргасан.
УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ:
Тэргүүн байранд – ШИНЭ ХОТ баг
Шагналт байранд – ИХ НИЙСЛЭЛ ГАЛ баг
Шагналт байранд – УЛААНБААТАР 2040
баг Шагналт байранд – ШУТИС-БАТС баг
Шагналт байранд – ИХ ХҮРЭЭ
багийн бүтээлүүд тус тус шалгарсан. Мөн үзэсгэлэнгийн үеэр хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг эрдэмтэн судлаачид уралдаанд оролцож байгаа багуудын бүтээлд өгөх шүүмжийн уралдаанд нийт 40 хүн бүртгүүлж, үүнээс 12 хүн материалаа ирүүлсэн бөгөөд удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулалтыг явуулсан.
Шүүмжийн уралдааны:
Шилдэг шүүмжээр –
Г.Гантулга Шагналт байранд
– Э.Төрболд Шагналт байранд
– Д.Золзаяа Шагналт байранд
– П.Энхбаатар нарын шүүмж тус тус шалгарсан. Түүнчлэн иргэд, олон нийт уралдаанд оролцож байгаа багуудын бүтээлд үнэлгээ өгөхөөс гадна Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцод нээлттэй санал өгөх үйл ажиллагаа өргөн хүрээнд явагдлаа гэж нийслэлийн Хот, төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ.