Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр гол усанд осолдож амиа алдсан иргэдийн тоо өмнөх жилээс илүү нэмэгдсэн байна. Өнгөрсөн жил таван хүн усанд осолдож нас барсан бол өнгөрсөн долоо хоногт 12 иргэн усанд осолдож цаг бусаар өнгөрчээ. Тэдний гурав нь бага насны хүүхэд байсан аж.
Мөн баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийт согтуугаар зөрчил гаргасан нийт 665 иргэнийг эрүүлжүүлэн саатуулах төвд албадан саатуулж, иргэний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлсэн нь ердийн Баасан гарагуудтай харьцуулахад бага тоо гэнэ.