Өнгөрсөн зургадугаар сарын 12-нд болж өнгөрсөн АНУ болон Хойд Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар Талууд Хойд Солонгос цөмийн зэвсэглэлээс бүрмөсөн ангижрахад бэлэн байгаа талаар хамтарсан мэдэгдэл хийж, АНУ Пхеньяны аюулгүй байдлын баталгааг хангахаа амласан билээ. Тэгвэл саяхан АНУ БНАСАУ-ын нууцаар уран олборлож байж болзошгүй хэмээн сэжиглэх болжээ.
Риа Новости-д мэдээлснээр саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Пхеньянд айлчлах үеэр ийнхүү мэдээлсэн байна. Помпео эх сурвалжийн мэдээллээс иш татан “Уран баяжуулалтын үйлдвэрлэл нь өсөж байна. Цөмийн байгууламжууд болон цөмийн цэнэгээ нууж байна. Хамхын дахь пуужингийн үйлдвэрлэл нь улам өргөжиж байгаа нь Америк-Хойд Солонгосын харилцаанд сайнгүй юм” хэмээн онцлон тэмдэглэжээ. Энэ мэдэгдлийг Хойд Солонгосын тал үгүйсгэж байгаа юм байгаа юм байна.