Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Хоригдлууд 48.211.266 төгрөг хохирогчдоо шилжүүлжээ – updown.mn

Хоригдлууд 48.211.266 төгрөг хохирогчдоо шилжүүлжээ

“Хохирлоо барагдуулаад гэртээ харья-2018” сэдэвт 120 хоногийн аяныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа  нийт хорих ангиудын хэмжээнд 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн өрнүүлсэн байна. Хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилсэн энэ арга хэмжээнд хурандаа Б.Нямгомбо даргатай Хорих 415 дугаар анги идэвхтэй оролцож тус ангид ял эдэлж байсан 11 хоригдлын ар гэрээс 36.450.276 төгрөгийн төлбөрийг хохирогчид шилжүүлснээс, 10 хоригдлын 29 447 319 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн байна.  Ялтныг үнэлгээ ажлын байраар хангах ажлын хүрээнд ангийн үйлдвэр, гар урлалын хэсэг, ба юу, уурхайд хохирол төлбөртэй, эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай 65 хоригдлыг ажиллуулсан ба цалингаас нь суутгал хийх замаар хохирол төлбөр, эд хөрөнгө хураах нэмэгдэл ялын биелэлтийг хангуулж ажиллажээ.  Үүний үр дүнд аяны хугацаанд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай 18 хоригдлын 5 260 000 төгрөгийн нэмэгдэл ял бүрэн биелж баталгаажсан байна.

Мөн Хошууч Г.Амгаланбаатар даргатай Хорих 417 дугаар ангиас  нэмэгдэл ялтай болон, хохирол төлбөртэй 35 хоригдлын судалгаа,  тэдгээртэй ажиллах ажлын төлөвлөгөөг гаргаж  төлбөрөө төлөх талаар бүлгээр болон ганцаарчлан уулзаж ярилцан, төлбөртэй хоригдлын ар гэртэй холбоо тогтоон хамтран ажилласнаар нийт 5 ялтны гэм хорын төлбөр болох 8 559 000 төгрөгийг барагдуулан  хохирогчид шилжүүлж, нэмэгдэл ялтай 1 ялтны 100 000 төгрөгийн ялыг биелүүлэн ажилласан байна.  Хурандаа П.Мөнхгэрэл даргатай Хорих 403 дугаар ангиас 18 ялтны 3 201 990 төгрөгийн хохирлыг хохирогчид төлүүлж, нэмэгдэл ялтай 3 ялтны 628400 төгрөгийн ялыг биелүүлжээ.

Энэ сарын 5-н хүртэл амжилттай болж өндөрлөсөн тус аяны хүрээнд нийт 34 ялтны 48 211 266 төгрөгийн хохирол бүрэн төлөгдөж, 22 ялтны 5 988 400 төгрөгийн нэмэгдэл ялыг биелүүлэн ажилласан байна. Уг аяныг жил бүр уламжлал болгон зарлахаар болжээ.

 

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн