2018-07-16 10:581min03

Амьтны хүрээлэнгээс гарсан ирвэс зургаан амьтан “агнаж”-ээ

irves

АНУ-ын Нью Орлеан хотын Аудубон амьтны хүрээлэнгээс цоохор ирвэс зугтаж, зургаан амьтан барьжээ. Гурван настай эрэгчин Валеро замдаа таарсан дөрвөн лама гөрөөс, нээг эму гэх тэмээн хяруул төрлийн шувуу, үнэг “агнаж” амжсан гэнэ. Амьтны хүрээлэнгийн ажилчид цоохор ирвэсийг хэрхэн амьтны хүрээлэнгийн торноос гарч чадсан болохыг шалгаж байгаа аж.  Тус амьтны хүрээлэнгийн 50 гаруй жилийн түүхэнд гарсан анхны тохиолдол юм байна.