Гэрэлт гудамжтай танилцаж явсан БНСУ-ын иргэн эд зүйлсээ хулгайд алдсан хэрэг энэ сарын 13-14-нд шилжих шөнө гарчээ. Тус улсын иргэн нь чухал эд зүйлс бүхий цүнхээ алдсан байна. Тухайн үед үүрэг гүйцэтгэж явсан эргүүлийн цагдаад хандсанаар гэмт этгээдүүдийг газар дээр нь ирүүлэн саатуулж, Өмнөд Солонгосын иргэнийг хохиролгүй болгожээ.