УИХ-ын 42-р тойрогт буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль ирэх аравдугаар сард болно. Тус тойрогт намууд хэнийг дэвшүүлэх нь тодорхойгүй байгаа ч албан бус нэрс яригдаж эхэлсэн. МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАХН-аас Н.Энхбаяр дарга юмуу С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Гарамгайбаатар гэх хүмүүсийн нэр дуулдах болов.
МАХН-аас нэрээ сойгоод буй нэр дэвшигчдийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Н.Энхбаяр гэдэг хүн өөрөө ч, С.Ганбаатарыг ч дэвшүүлэх юм шиг зүйл яриад байгаа. Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэдэг шиг л юм болж байна. Гэхдээ Бага хурлын 104 гишүүн эсрэг байр суурьтай байгаа. Тэдэнтэйгээ эхлээд учраа олж, уучлалт гуйх ёстой. Мөн албан тушаал, намын даргын тамгаа өг. Арав гаруй жил төрийн өндөр дээд албан тушаалд ажиллаж, дараа нь нам удирдаж яваа хүн. Одоо болно гэж Н.Энхбаяр даргад хэлье. Ямар ч байсан дүрмийн дагуу Бага хурлын гишүүд намын даргаас илүү эрх мэдэлтэй. Би намын гишүүдтэйгээ ярилцаж, санал солилцсон. Судалгаа ч хийж үзсэн. “Хасу мегавайт” компанийн хүн өндөр рейтингтэй гарч ирсэн. Бид тэр хүнд МАХН-аас нэр дэвших санал тавина. Харин Н.Энхбаяр, С.Ганбаатар нар бие дааж нэр дэвшинэ биз. Тэдэнд МАХН-аас нэр дэвших ямар ч боломжгүй” хэмээжээ.
3 comments
Бас нэг гариг андуурч , галзуурсан хүн, нөгөө жүжигчин Туяа шиг.ККК
Тэжээсэн бяруу тэрэг эвднээ гэж
Таны үг маш зөв байна. Н.Энхбаярын үе дууссан шүү. Шинэ үе өөр сэтгэлгээ хэрэгтэй. Нэг гавъяагаар бүх насаараа өндөр алба хашихгүй.