Сар шинийн баярын өдрүүдээр орон нутгийн чиглэлд 133 тээврийн хэрэгсэл нэмэлтээр явуулхаар болжээ. Харин хот хооронд 71 чиглэлд 889 тээврийн хэрэгсэл үйлчлэх талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв.
Гал тахиа жилийн шинийн 1, 2,-ны өдрүүдэд хотын захын алслагдсан чиглэл болох Тахилт, Зүүнсалаа, Баянхошуу зэрэг газарт нэмэлтээр үйлчлэх юм байна. Харин 3-ны өдрөөс амралтын өдрийн хувиарийн дагуу үйлчлэх аж.
Өнгөрсөн жил Билгийн тооллын Шинийн 1, 2, 3-н буюу хоёрдугаар сарын 9, 10, 11-ний өдөр цагаан сар тохиож байсан бөгөөд нийт 62 чиглэлд 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилсэн байна..