Г.Занданшатар: Хүүхдийн орчин дахь баар, цэнгээний газруудыг хаана

Засгийн газрын өнөөдөр /2018.07.09/-ийн хуралдаанаар хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах тухай албан даалгаврыг гаргаж, гурван сар тутам даалгаврын хэрэгжилтийг танилцуулж байхыг холбогдох газрууд болох ОБЕГ, ЦЕГ, МХЕГ, Нийслэлийн Засаг дарга мөн БСШУС-ын сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хуульзүйн дотоод хэргийн сайд, Шадар сайд зэрэг бүхий л салбарын удирдлагуудад үүрэг чиглэл өгчээ.

Тус даалгаврын гол зорилго нь хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад чиглэгдэнэ гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар онцоллоо. Тэрбээр, “Сүүлийн үед бусдын хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэж хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирч байгаа асуудлаар улсын хэмжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үзлэг, шалгалт явуулахыг холбогдох газруудад даалгалаа. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд иж бүрэн цогц төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхийг мөн холбогдох яамдын сайд нарт үүрэг чиглэл өглөө.

Аймаг, сумдын ИТХ-ын дарга нарт мөн үүрэг чиглэл өгч хүүхдийн эрх аюулгүй байдлыг хохироож байгаа бүх газар үзлэг шалгалт хийж шаардлагатай тохиолдолд засаж сайжруулах арга хэмжээ авахыг даалгаж байна. Дээрх даалгаврын биелэлтийг гурван сар тутамд шалгана. Хэрэв үүрэг даалгавар биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцож ажиллах болно.

Мөн хүүхэд хамгааллын асуудлаар нэгдсэн бодлого боловсруулж, хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлэхэд анхаарч ажиллана. Хүүхдийн орчинд тогтоосон хязгаарыг давж байрлах баар, цэнгээний газрууд, архи согтууруулах ундаа худалдаалдаг цэгүүдийг хааж замын хөдөлгөөнийг зохицуулах зэрэг тодорхой нарийвчилсан төлөвлөгөөг батлан гаргаж хэрэгжүүлэх болсныг мэдэгдэж байна” гэлээ.

2 thoughts on “Г.Занданшатар: Хүүхдийн орчин дахь баар, цэнгээний газруудыг хаана

  1. би 2018-07-09 22:24 at 22:24

    урд нь юугаа хийж байв

    Хариулах
  2. ts 2018-07-17 08:39 at 08:39

    jum l bol haana huraana oor ju chadaj bainadaa

    Хариулах

би-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн