Өнөөдөр аргын тооллын 2018 оны долоодугаар сарын 09. Даваа гараг.
Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 26. Сумъяа гараг.
Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, таван шар мэнгэтэй хар бар өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Мод
Өдрийн наран 5 цаг 08 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн…