Долоон машин мөргөлдөж, түгжрэл үүсгэжээ

Доржийн гудамжаас Их тойруу, Сансарын тойргийг чиглэх урсгалд 7 тээврийн хэрэгсэл мөргөлдөж, осол гаргасаны улмаас тухайн ойр орчмын зам талбай нилээдгүй ачаалал авч хөдөлгөөний эрчим харьцангуй удааширсан байна.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцох үедээ эгнээ байраа зөв эзлэж, тээврийн хэрэгслийн хоорондох зайг тооцоолж, замын хөдөлгөөний дүрмийн дагуу оролцохыг анхааруулж байна. Ачааллыг замын цагдаа, гэрлэн дохио үүсгэдэггүй харин дүрэм зөрчигч жолооч бий болгодог.
Эх сурвалж: Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв