Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас сумын хэмжээнд эзэнгүй, золбин муур, нохой ихэсч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаатай холбогдуулан долдугаар сарын 02-ноос эхлэн золбин муур, нохой устгах ажлыг зохион байгуулж байна.
Энэ жил нохой муур устгах ажилд орон нутгаас 7.5 сая төгрөг төсөвлөжээ. Нэг нохойг 9000 орчим төгрөгөөр бодож устгуулж буй. Сайншандын хэмжээнд жил бүр 2000 орчим нохой устгадаг хэдий ч золбин нохойны тоо буурахгүй байгаа нь хөдөөний айлууд дөнгөж төрсөн зулзган гөлөгнүүдийг олноор авчирч Сайншандад төөрүүлдэгтэй холбоотой ажээ.
1 comment
Нохой муур гээд амьтан устгаж нүгэл их хураах юМ
Нохой муур хөнөөж байхаар
Луйварчдыг урвагч залилан мэхлэгч нарыг устгавал дээр