2018-07-06 15:111min00

Автомашины ард тоглож байсан гурван настай охиныг дайрчээ

yanaeeeeeeeeeeeeee

Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр дээр харамсалтай авто осол гарсан байна. Хашаандаа тоглож байсан ач охиноо эмээ нь санаандгүйгээр дайран амь насыг нь хохироожээ.

Охины эмээ машинаа асааж хашаанаасаа гарч явсан бөгөөд “Прадо” загварын машины ард тоглож байсан ач охиноо хараагүй хэмээжээ. Түүнийг замд явж байхад гэрийнхэн нь утсаар тус мэдээг дуулгасан хэмээн эх сурвалжууд дурдаж байна. Гурван настай ач охиноо ийн санаандгүй байдлаар хөнөөсөн эмэгтэй цочирдож биеийн байдал муудсан байна.