Э.Балжинням: Дэлхийн аваргын дараа намайг хүн тоох болов уу?

Хөлбөмбөгийн Дэлхийн аваргын тэмцээн болж буй энэ цагт хөлбөмбөгтэй холбоотой бүх л зүйл олны анхаарлын төвд байсаар байна. Манай улсын хөлбөмбөг тайлбарлагчид дундаас шилдэгт тооцогдох нэгэн бол Э.Балжинням. “Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ?” хэмээх трэнд үгтэй тэрбээр” олны хайр хүндэтгэлийг ихэд хүлээгээд буй.
Тус тэмцээнийг тайлбарлахын тулд найман жилийн зарцуулсан гэнэ. “Таксинд гар өргөтөл замын голд бенз зогслоо. Замын хөдөлгөөн хаан барин очтол Ганхүү ах маань байна!!!! Ээ дээ дэлхийн аваргын дараа намайг хүн тоох болов уу?” хэмээж суугаа сурагтай. Хөлбөмбөгт хайртай хүмүүсийн хувьд чамгүй өндөр байр суурь эзлэх түүнийг олон нийт тийм ч амар мартахгүй биз ээ.