Зүүн энэтхэгийн Жаркханд мужийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Ариун эх тереса” буяны байгууллагын гэлэнмаа нярай хүүхэд зарах гэж байгаад баригджээ.
Тодруулбал, тухайн байгууллагад ажилладаг Анима Индвар нэртэй гэлэнмаа 120,000 рупи буюу 5 сая төгрөгтэй тэнцэх мөнгөөр 2 сартай нярай зарах гэж оролдсоныг гэрч болох хосууд цагдаагийн байгууллагад мэдээлсэн аж. Мэдээллийн дагуу цагдаагийн ажилтнууд шалгалт явуулж гэлэнмааг өнгөрөгч Мягмар гаригт баривчилжээ.
“Гурван жилийн өмнөөс хүүхэд үрчлүүлэхийг зогсоосон. Урьд нь үрчлүүлж байхад бид мөнгө авдаггүй байсан” гэж тус газрын төлөөлөл Сүнита Кумар мэдэгдсэн байна. Одоогоор баривчилсан гэлэнмааг байцааж байгаа бөгөөд тус газраас урьд нь хууль бусаар хүүхэд зарсан байж болзошгүй хэмээн цагдаагийн ажилтнууд сэжиглэж байгаа ажээ.